



















Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон даргын зөвлөлийн гишүүд 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа болон холбогдох мэргэжилтнүүдтэй цахимаар уулзалт хийлээ.

Уулзалтаар Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нийгмийн даатгалын албаны албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгааг тус төвийн дарга Б.Жаргалмаа уламжиллаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал дээрх асуудлын хүрээнд нэгдсэн ажлын төлөвлөгөө гарган бүхий л талаар дэмжин ажиллах боломжтой талаар онцлоод нэн тэргүүнд албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр тогтмол сургалтыг цахимаар зохион байгуулахаар боллоо. Мөн Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх, тэднийг нийгмийн даатгалын талаарх мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











