




















Өнгөрсөн долоо хоногт "Монтерей"-ийн автомашины дуудлага худалдааны борлуулалт өнгөрсөн жилийнхээс 3%-иар буурч, хуучин машинаас шинэ машин руу шилжсэнээр 1950, 1960-аад оны үеийн борлогдоогүй сонгодог бүтээлүүдийн бөөгнөрөл бий болжээ.
Сонгодог автомашины даатгалын компани болох “Кидстон”-ийн мэдээлснээр, 2023 онд 403 сая ам.доллар байсан бол энэ онд 391.6 сая ам.доллар болж буурсан байна. Энэ нь өнгөрсөн онд 2022 оны оргил үетэй харьцуулахад 14 хувиар буурсан үзүүлэлт юм.
Худалдахаар бэлдсэн 1143 машинаас ердөө 821 нь л зарагдсан нь 72%-ийн борлуулалтын үзүүлэлттэй байна гэж дилер Хагерти онцолсон. Энэ жилийн борлуулалтын дундаж үнэ 476,965 ам.доллар байсан нь өнгөрсөн жилийн дундаж үнэ болох 477,866 ам.доллараас бага зэрэг буурсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар чинээлэг цуглуулагчдад зарцуулах мөнгө их байгаа ч сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн өсөлтийг харгалзан тэдний хүсч буй автомашины төрөл өөрчлөгдөж байна. Хэт олон дуудлага худалдаанд дэндүү олон ижил төстэй машинууд байсан тул өндөр үнэ, борлуулалтын бөөгнөрлийг бий болгосон.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
"Энэ бол ханасан" гэж “Кидстон”-ийг үүсгэн байгуулагч, чинээлэг машин цуглуулагчдын тэргүүлэх зөвлөх Саймон Кидстон хэлсэн юм.
Үүний зэрэгцээ, зах зээлийг жолоодож буй шинэ үеийн цуглуулагчид, ялангуяа Gen X-ийнхэн 1980, 1990, 2000-аад оны машинуудыг илүүд үздэг. 1950, 1960-аад оны загварын автомашинууд зах зээлийг хэдэн арван жилийн турш хүчирхэгжүүлж, хүүхэд залуучуудын дунд нэр хүндтэй байсан үе өнгөрч зах зээлд нийлүүлэгдэж буй машиныг худалдан авагч олдохгүй байна.
Монтрей дахь борлуулалтын хувь хэмжээ (эсвэл дуудлага худалдаагаар зарагдсан автомашины хувь) 1981 оноос өмнөх 1 сая доллар ба түүнээс дээш үнэтэй машинуудын борлуулалт 52% байсан тухай нэгэн шинжээч онцолсон. Дөрөвөөс доош жилийн насжилттай автомашины борлуулалтын хувь хэмжээ 73%-иар илүү байгаа нь залуу цуглуулагчид одоо жолооны ард сууж байгааг нотолж байгаа юм.
1980-2000 онд үйлдвэрлэгдсэн спорт автомашины индекс 2019 оныхоос 60 гаруй хувиар өссөн бол 1950, 1960-аад оны "Корветт", "Феррари", "Ягуар" болон бусад алдартай автомашины индекс 3%-иар буурсан байна.











