
Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсний 30 жилийн ойн хүрээнд оршин суугчдын төлөөллийн санаачилгаар “SEOUL STREET 30•30” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд амралтын өдрүүдэд тус гудамжийг автомашингүй бүс болгон, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсролын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Ингэснээр Баасан гараг бүрийн 18:00 цагаас Даваа гарагийн 04:00 цаг хүртэл Сөүлийн гудамжны автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд аюулгүй орчинд алхах, спортоор хичээллэх, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

“SEOUL STREET 30•30” төсөл нь зөвхөн амралтын орчин бүрдүүлэхээс гадна бүх насныхны сонирхолд тохируулсан тогтмол хөтөлбөртэй байх бөгөөд үүнд:
Спортын тэмцээн, уралдаан
Нээлттэй дасгал хөдөлгөөний хөтөлбөрүүд
Оюуны мэдлэг, хувь хүний хөгжлийн сургалт, хэлэлцүүлэг
Монголын өв соёл, уламжлалыг сурталчлах арга хэмжээ
Урлаг, хөгжмийн тоглолт
Залуусын бүтээлч оролцоог дэмжсэн нээлттэй тайзны хөтөлбөрүүд багтаж байна.
1996 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт харилцаа тогтоосны бэлгэдэл болгон “Хүүхдийн зуу”-г албан ёсоор Сөүлийн гудамж хэмээн нэрлэсэн юм.










