



















Гаалийн ерөнхий газар Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран “Соёлын биет өвийг таньж тогтоох, хамгаалах, хууль бус үйлдэлтэй тэмцэх” чиглэлээр гаалийн улсын байцаагчдыг чадавхжуулах хамгийн эхний сургалтыг өнөөдөр ЧХОУНБГГ-т амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь соёлын өвийг хамгаалах тогтолцоо, мэдээллийн санд бүртгэлтэй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл, төрөл зүйл, тоон дүн, нэгдсэн системийн талаар албан хаагчдыг анхан шатны мэдээллээр хангах, чадавхжуулах мөн саатуулсан, хураагдсан соёлын өвийг шуурхай шинжлүүлж дүгнэлт гаргах, соёлын биет өвийг таньж тогтоох, авран хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилготой.
Өнөөдрийн сургалтанд ЧХОУНБГГ-ын 50 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд Соёлын өвийн үндэсний төвийн эрдэмтэн, судлаачид “Соёлын өвийг хамгаалах олон улсын гэрээ конвенц”, “Соёлын биет өвийн төрөл зүйл, тоон дүн, ангилал”, “Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн систем, хэрэглээ” зэрэг сэдвээр алба хаагчдад мэдээлэл өглөө.
Энэхүү сургалт цаашид үе шаттай зохион байгуулагдаж УБГГ, УХШИГГ, ЗҮГГ болон СЭГГ-ын алба хаагчид хамрагдах юм.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар









