



















Аяллын зориулалттай аяга үйлдвэрлэж олон сая хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн “Stanley” брэнд 2.6 сая ширхэг аяллын аягыг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. Учир нь тус брэндийн “Stanley Switchback” болон “Trigger Action” гэх 2 төрлийн аяллын аяганы тагийг эргүүлж онгойлгох үед түлэгдэх эрсдэлтэй байна гэж АНУ-ын бүтээгдэхүүн хэрэглэгчийн аюулгүй байдлын комисс мэдээлэв.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
АНУ-д худалдаалагдаж буй “StanleySwitchback”, “Trigger Action” төрлүүд нь аяллын зориулалттай зэвэрдэггүй ган аяга. Уг аягануудад халуун уух зүйлс хийгээд дараа нь онгойлгохоор эргүүлэх үед сулардаг полипропилен тагтай. Одоогоор “Stanley брэндийн аяганд түлэгдлээ гэх 90 орчим гомдол дэлхийн өнцөг булан ирсэн байна. Үүнээс 11 нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэжээ. Тус брэнд хэрэглэгчдэдээ “Stanley Switchback”, “Trigger Action” аяллын аягануудыг хэрэглэхээ нэн даруй зогсоохыг зөвлөж үнэ төлбөр, тээврийн зардалгүйгээр солиулах боломжтой хэмээн мэдэгджээ.
Уг аягануудыг хэрхэн онгойлгох заавар зөвлөмжийг дараах вэб сайтад нийтэлжээ .
https://stanley1913tmrecall.expertinquiry.com/
"Stanley" брэнд нь 100 гаруй жилйн түүхтэй. Харин 2020 онд тус брэнд шинэчлэгдэж, өнгө дизайны сонголттой эмэгтэйчүүдэд зориулсан загваруудыг гаргасан байдаг.










