



















Хэрвээ та 2025 оны тэрбумтнуудын хурим аль хэдийн өндөрлөсөн гэж бодож байсан бол андуурчээ. "Apple" компанийн үүсгэн байгуулагч домогт бизнесмен Стив Жобсын өв залгамжлагч Ив Жобс (27 настай) Их Британийн морин спортын шигшээ багийн тамирчин Харри Чарльстай (26 настай. Тэрээр багаараа Францад болсон Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн) хуримаа хийлээ. Хурим нь Английн Котсволдсын бүс нутагт олон сая фунт стерлингийн зардалтайгаар тансаг байдлаар зохион байгуулагджээ.

Стив Жобсын бага охин Ив Жобс хэвлэл мэдээллээс хол байхаар шийдсэн бололтой. Тэрээр сүйт залуутайгаа ёслолын сүм болох Грейт Тью тосгоны “Гэгээн Михаил ба бүх тэнгэрийн элчийн сүмд” ирэхийг хэн ч олж хараагүй бөгөөд тэд нууц хаалга ашиглан зурагчдаас бултсан гэж үзэж байна.
Ивийн ард зогссон 9 сүйт бүсгүй дунд дараах алдартнууд багтав:
Брюс Спрингстины охин Жессика
Билл Гейтсийн бага охин Фиби
Сүмийг улаан сарнайн бөмбөлөг, хуш модны мөчир, Перс хивс зэргээр чимэглэж, улаан хөшигнүүдээс бүрдсэн асар маягаар чимэглэжээ.
Хүлээн авалт нь “Maison Estelle” гэх Лондон дахь хаалттай гишүүдтэй клубийн салбар болох “Estelle Manor” нэртэй 85 акр газартай Оксфордын тансаг эдлэнд болсон байна.
Хуримын зочид хэн байв?
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис
– Ивийн ээж Стив Жобсын эхнэр Лорин Пауэлл Жобстай дотно найзууд бөгөөд хуримын өмнөх оройн үдэш “The Bull” хэмээх "Michelin" одтой пабд үзэгдсэн.
Гүнж Беатрис
Элтон Жон
– Хурим дээр тоглосон бөгөөд түүнд 1 сая фунтын төлбөр төлсөн гэх цуурхал гарсан.
Романы Абрамовичийн охин София Абрамович
– Тэрбумтны залгамжлагчдын нэг.
Кардашианы гэр бүл
– Кортни Кардашиан Инстаграмдаа Котсволдст авхуулсан зургаа нийтэлсэн түүнийг хуримын зочин гэдгийг баталсан.
Хосуудын түүх
Ив Жобс, Харри Чарльс нар 2022 онд болзож эхэлсэн.
2024 оны Парисын Зуны Олимпоор олон нийтэд хамтдаа ил гарч харагдсан.
Харри Чарльс — олимпын алтан медальт, мөн алдарт тамирчин Питер Чарльсын хүү.
Ив — морин спортын тамирчин, дэлхийн 25-аас доош насны тамирчдын дундах тэмцээнд 5-р байрт жагсаж байсан, Стэнфордын төгсөгч, Louis Vuitton-ийн загвар өмсөгч, Vogue Japan сэтгүүлийн нүүрийг чимж байжээ.
Ив Жобсын өв хөрөнгө
Эцэг Стив Жобс 2011 онд нас барсан бөгөөд 10 тэрбум ам.долларынх хөрөнгө эхнэр Лорин Пауэлл Жобст өвлөгдсөн.
Хүүхдүүд болох Рид (33), Эрин (29), Ив (27) нарын хэн нь ч хөрөнгөнд шууд хандах эрхгүй.
Лорин Жобс “Миний хүүхдүүд үүнийг мэднэ. Би өв залгамжлалын баялаг бий болгохыг хүсдэггүй. Хэрэв би удаан амьдарвал, энэ хөрөнгө надтай хамт дуусна.” гэж New York Times-д хэлж байсан.
Хуримын зардал, зохион байгуулалт
Хуримыг Стэнли Гатти зохион байгуулсан.
– Тэрбумтнуудын хуримд туршлагатай, өмнө нь Ivy Getty-гийн хуримыг зохион байгуулж байжээ.
Гэрлэлтийн хүлээн авалтад зориулсан асар том майхан Estelle Manor дээр босгосон.
Хуримын зохион байгуулагч Мэттью Шоу: “Ийм хуримуудыг зохион байгуулахад хамгийн хэцүү нь зочдын менежмент байдаг. Үйл ажиллагаа бүхэлдээ ухаалаг төлөвлөлт дээр тулгуурладагийг онцолсон.”
Хотоос ирсэн хамгаалалтын албаныхан, үйлчилгээний ажилчид хөдөө тосгонд байсаар байгаа нь орон нутгийнхны анхаарлыг татсан байна.
Котсволдс: Тансаг хуримын төв
Энэхүү AONB (Байгалийн онцгой үзэсгэлэнтэй бүс нутаг) газар нь алдартнуудын очих дуртай газар.
Дэвид Бекхэм, Эллен ДеЖенерес, Кейт Мосс, Лили Аллен, Лиз Хёрли зэрэг алдартнууд энд гэрлэж эсвэл амьдардаг.
Эцэст нь:
Энэхүү тансаг хурим нь мартагдашгүй баяр болсон нь тодорхой. Харин энэ гэрлэлт удаан үргэлжлэх эсэхийг цаг хугацаа л харуулах болно.










