Сүхбаатар аймгаас энэ жил Улсын хошой аварга малчин хоёр, Улсын сайн малчин 5 өрх, аймгийн аварга малчнаар 30 өрх тодорлоо.
Аваргуудын нэг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Сумъяагийн Батчулуун, Гомбосүрэнгийн Отгон нар юм. Тэд удам дамжсан малч ухаан, энэ цагийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Улсын аварга малчин” боллоо. Аварга малчид гэр бүл болохдоо 300 гаруй толгой малтай өрх тусгаарлаж, байсан бөгөөд эрдэнэт мал сүргээ 20 гаруй жил өсгөн үржүүлж өдгөө 2000 гаруй толгой малыг олон жил дараалан тоолуулсан хөдөлмөрч гэр бүл юм. Мөн С.Батчулуун, Г.Отгон нар нь ураг удамдаа "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" болж буй гурав дахь гэр бүл нь билээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Шагналыг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сумын ИТХ-ын дарга Я.Эрдэнэбат, Засаг дарга Д.Аваажигмэд, орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.










