2025 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужийн Шэнян хотноо Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны 15 дугаар Бүгд хурал амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Монгол Улс, Япон зэрэг 5 улсын 33 орон нутгийн 110 зочид төлөөлөгч оролцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил, эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож байна. ️Ирэх онд NEAR холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиох юм.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сүхбаатар аймгийг төлөөлөн аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Амарзаяа нар оролцож байна.
Сүхбаатар аймаг нь тус байгууллагын гишүүн орон нутгийн хувиар бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм.
Бүгд хурлаар Хэрэг эрхлэх газраас салбар хороодын үйл ажиллагааны тайланг танилцуулж, гишүүн орон нутгууд гол арга хэмжээ, үйл ажиллагааныхаа талаар илтгэл тавин, санал дүгнэлт хэлэлцэж, шинэ гишүүн орон нутгийг элсүүлэх асуудлыг авч хэлэлцэж байна.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар











