



















Удирдах ажилтны шуурхай хурлаар цаг үеийн шинжтэй мэдээллийг цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ, аймгийн Эрүүл мэндийн газар, “Бичигт хөгжил” ОНӨААҮГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

-Цагдаагийн газар : Баруун-Урт сумын ойр орчимд мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Үүнд насанд хүрээгүй хүүхэд холбогдсон нь тогтоогджээ.
-Цахим орчинд хуурамч хаягнаас бэлгийн харилцаанд орохыг санал болгосон мэдээллийг тавьж байна.
-Иймд эцэг, эхчүүд өсвөр насны охид хөвгүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, гар утасны хэрэглээг нь хянах зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
-Цахим залилангийн талаар болон уг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлсэн мэдээллийг цагдаагийн албан хаагчид айл өрхүүдээр явж иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
-2025.05.21 -нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна. Тухайн өдрийн 17:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хийнэ. Иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэнэ.
-Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ : Аймгийн төвийн доторх авто замыг нөхөх засварын ажилд 200.0 сая төгрөг зарцуулдаг. Энэ жилийн нээлттэй тендер зарлагдсан ажил гүйцэтгэх компани шалгарахаар авто зам нөхөх ажил эхэлнэ.
-ТЭРБУМ МОД” НЫ хүрээнд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн тарилт хийх, арчилгаа тордолгоо хийх ажил үргэлжилж байна.
-Мод тарилтын мэдээ тайлангаар Түмэнцогт, Баруун-Урт сумаас бусад газрууд хангалтгүй байгаа тул БОАЖГ анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
-Эрүүл мэндийн газар: Улаан бурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцуулав. Түмэнцогт 1, Баруун-Урт сумын хэмжээнд батлагдсан тохиолдол : 6, биеийн байдал дунд 2, хүндэвтэр 1 байна.
Эрүүл мэндийн газар зөвлөгөө зөвлөмжөөр хангаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
-Нээлттэй засгийн түншлэлийн 7 хоног 2025.05.19-2025.05.23-ний хооронд зохион байгуулагдана.
Нээлттэй засгийн түншлэлийг таниулан сурталчлах, долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулах тухай өөрийн харьяа хэвлэл мэдээллийн сувгаар түгээж төлөвлөсөн арга хэмжээний тухай мэдээлэх,
-Нээлттэй засгийн түншлэлийн 10 үнэт зүйлийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулах,
СЕХ-той хамтран “Нээлттэй засгийн сорилт: Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” арга хэмжээг зохион байгуулах,
-НҮБХХ-тэй хамтран “Бизнес ба хүний эрх” сургалтыг цахимаар зохион байгуулах зэрэг арга хэмжээг тус тус хийх юм.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :
Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 2025 онд 394 ээж Алдарт эхийн одонгийн болзол хангажээ. 2025.05.26-нд сумд, 27-нд Баруун-Урт сумын эхчүүдэд одонг нь гардуулж өгнө.
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинэжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэгийн нэрэмжит Дарьганга уртын дууны олон улсын наадам 2025 оны 5 сарын 23,24 нд Баруун -Урт суманд зохион байгуулагдана. Тус олон улсын наадамд 4 орны 99 уртын дуучин оролцоно.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











