



















Сураггүй алга болоод сар гаруй хугацаа болсон аялагч Сэм Бенастик Канадын цаст уулнаас эсэн мэнд олдлоо. Мягмар гарагийн өглөө Канадын зүүн хойд зүгт орших, Бритиш Колумбын нуруунд ажил хийхээр явж байсан хоёр эр Сэм Бенастикийг олсон байна. Тэдний зам дээр аялагчдын хоёр таяг хэвтэж байсан бөгөөд цаад талд нь аяллын хөнжлөөр хөлөө дулаацуулж суугаа Сэм Бенастик харагдсан байна.
Явганаар аялагч Сэм Бенастик 10-р сарын 19-ний өдрөөс сураг тасарсан байдаг. Эсэн мэнд олдсон Сэм Бенастик цагдаад мэдүүлэг өгөхдөө, төөрсөн даруйдаа машиндаа хэд хоноод, дараа нь уулын бэлээр тэнүүлчилж, эцэст нь голын ёроолд хоргодох байр барьсан гэжээ.
Сэм Бенастикийг аварсан эрчүүд түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Тэрээр эмнэлэгт хүргэгдэхдээ хоёр хөл дээрээ тогтож чадахааргүй их сульдсан байжээ. Орон даяар эрлийн баг хайгаад олж чадаагүй хүнийг эсэн мэнд эмнэлэгт хүргэсэн ар гэрийнхэн нь хязгааргүй ихээр талархаж байгаагаа илэрхийлжээ. Ийм хүйтэнд энэ олон хоног тэссэн гэдэг гайхалтай биш гэж үү хэмээн ар гэрийнхэн нь ярьсан байна.
Эрлийн үеэр Сэм Бенастикийн аав, ээж, ах, дүү нь Бритиш Колумбын Пинк ууланд байдаг “Buffalo Inn”-д буудалд 20 гаруй хоножээ. Тухайн гэр бүлийнхнийг өрөвдсөн буудлын менежери Рэйд Сэмийн гэр бүлийнхнийг үнэгүй хооллож ундалж байжээ. Мөн буудалд 20 хоноод гэртээ харьсных нь дараа ч гэр бүлтэй нь холбогдож байжээ.
“Buffalo Inn” буудлын менежер CNN-д өгсөн ярилцлагадаа, “Би гурван хүүхэд, таван ач зээтэй. Тиймээс тэдний ямар явааг сайн ойлгож байлаа гэжээ.









