



















2024-2025 оны хичээлийн жилд бие даалтын 7 хоногийг I, II улиралд зохион байгуулна. Бие даалтын 7 хоног 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж 11-р сарын 2 хүртэл үргэлжилнэ.
Бие даалтын долоо хоногт БАГА АНГИЙН хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
Бие даалтын долоо хоногт ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ.
Музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.
Зохион байгуулах үйл ажиллагаа, түүнд сургуулийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн оролцох, юу хийх талаарх ЗӨВЛӨМЖ:

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.
Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ?
Хувь хүний хөгжил төлөвшил
Бие даан суралцах
Бүтээлчээр сэтгэх
Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
Зөөлөн ур чадвар
Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:
Төсөлт ажил
Соёл,урлаг, спортын арга хэмжээ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:
Танхим
Номын сан
Музей
Үйлдвэрийн газар
Малчны хотонд гэх мэт
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар










