Селена Гомез Бенни Бланко нар 2024-12-12-ны өдөр сүй тавьсан. Харин Бенни Бланко сүйт бүсгүй Селена Гомезд бэлэглэсэн Маркиз зүсэлттэй алмазан сүйн бөгж дэлхийд жинхэнэ тренд болж байна.
Одоо сүйн бөгжний загварын чиг хандлагыг маркиз зүсэлттэй алмазан бөгж тодорхойлж, ийм загварыг бөгжнүүдийн захиалга "шуурга" дэгдээх нь.
Селена Гомезын сүйн бөгж нь шар алт дээр суулгасан 6-8 каратын маш ховор алмаз. Зүсэлт нь зууван хурц өнцөгтэй, завь хэлбэрийн буюу маркиз. Тэгвэл үнийн хувьд 225 мянган ам.доллароос 1 сая ам.долларын ханштай байх магадлалттай гэж сүйн бөгжний мэргэжилтнүүд дүгнэжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сүйн бөгжний "Маркиз" зүсэлтийг Францын хаан XV Людовик санаачилсан гэдэг. Тэрээр 18-р зууны үед өөрийн эхнэр Маркиз де Помпадурын уруулын хэлбэртэй очир алмаазыг загварчлахаар захиалсан нь алдарт маркиз зүсэлтийг бий болгосон юм.
Маркиз зүсэлттэй алмазан бөгжний загвар 1990-ээд оноос хойш алдартнуудын сонирхлыг татаж эхэлжээ.
Яг одоо Селена Гомезоос гадна Жэки Кеннеди Онассис, Виктория Бекхэм, Женнифер Лопез зэрэг алдартндууд маркиз зүсэлттэй алмазан бөгж зүүж байна.










