Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн чуулганаар “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэлэлцэн дэмжиж, такси үйлчилгээг стандартын дагуу нэгдсэн удирдлага бүхий баазын системээр хувийн хэвшил хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төсөлд бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох төлөөллүүд Юбикаб-д бүртгэлтэй 300 гаруй жолооч нартай уулзаж төслийн талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүллээ. Жолооч нар Улаанбаатар хотын замын түгжрэл, такси үйлчилгээний 1 км-ийн үнэ тариф, такси үйлчилгээний стандартын зохицуулалт зэргийг эргэн харах байдлаар такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, жолооч нарт дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийн бүхий л үе шатанд одоогийн такси үйлчилгээний жолооч нарын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн судалгаанууд хийгдсэн гэдгийг нийслэлийн төлөөлөл онцолж жолооч нарт тулгамдаж буй асуудлуудыг хүлээн авч, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулан ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэхэд жолооч нарын дээрх санал, хүсэлтийг харгалзан, төсөлд тусган ажиллах боломжийг нийслэлийн зүгээс судлан, дараагийн уулзалтыг зохион байгуулахыг хоёр тал харилцан тохиролцлоо.









