40 нас ч хүрээгүй тэтгэвэрт гарах цэргийн алба хаагчдад зориулж жил бүр улсын төсвөөс 410 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ нь төсөвт дарамт учруулж, НДС-аас татаас авахад хүргэдэг гол шалтгаанууды нэг. 40 хүрээгүй насанд нь тэтгэвэрт гаргадаг тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол 4.7 их наяд төгрөгийн алдагдалтай нийгмийн даатгалын сан мөнгөжихгүй гэлээ. Цэрэг, цагдаагийнханы тэтгэвэрт гарах насыг хойшлуулах нь төсвийн дарамтыг багасгана гэж тооцсон тухай ярьж байв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж байх үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ийнхүү цэрэг цагдаагийн албан хаагчдад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бууруулна гэж ярьж байсан ч, өнөөдөр энэ зорилгоосоо ухарсан албан бичиг, мэдэгдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарт хүргүүлжээ.
Ингэхдээ "Тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлтийг оруулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин өөрийнхөө хүсэлтээр албандаа ажиллах сонирхолтой бол тэр боломжоор нь хангадаг. Мөн адил тэтгэвэрт гараад өөр ажил эрхлэх сонирхолтой бол тэр боломж бололцоогоор нь хангаж өгдөг нийгмийн хамгааллын цогц арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна" гэжээ.










