



















Хүүхдэд амьсгал олшрох, цээж хонхолзох шинж хавсрах нь уушгины хатгалгаа байж болзошгүй учраас яаралтай эмчид хандахыг зөвлөлөө. Тухайлбал, гурван настай хүүхдийн амьсгалыг тоолохын тулд хүүхэд уйлаагүй тайван байх ёстой. Амьсгалыг тоолохдоо хэвлий болон цээжний хэсгийг ил гаргаж, амьсгалыг нэг минутын турш тоолно. 0-2 сартай хүүхдийн амьсгалын тоо 60 буюу түүнээс дээш, 2 сараас 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1 насны хүүхдүүд 40 буюу түүнээс дээш амьсгалж байх юм бол амьсгал олширсон гэсэн үг.
Удахгүй хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор амны хаалт, гарын ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2024 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 603 хүүхэд хэвтэн эмчлүүлж байснаас амьсгалын замын цочмог хүнд халдвартай 516 буюу 85 хувийг эзэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар 315 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвар 59.3 хувийг эзэлж байна. Арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 24:00 цагт 350-400 хүүхэд үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 180-220 хүүхэд тусламж үйлчилгээ авч буй. Харин хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо буурчээ.










