



















"Интермэд" эмнэлэг Кибер халдлагад өртөөд тав хоног өнгөрсөн ч мэдээллийн серверээ бүрэн сэргээж чадаагүй. Одоогоор зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн барьцаалагдсан есөн серверийг бүрэн сэргээхээр ажиллаж байна. Зарим эх сурвалж, "Интермэд" эмнэлгийн мэдээллийг барьцаалсан гадны хакерууд 50 мянган ам.доллар нэхсэн гэж мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онц чухал мэдээллийг хадгалдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг гаргалаа.
Монгол Улс НҮБ-аас гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-рт эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан боловч техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагааанд хамгийн муу үнэлгээ авчээ. Монгол Улсын кибер аюулгүй байдлын түвшинг тогтоохоор Оксфордын их сургуультай хамтран ажиллаж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Кибер халдлагад өртсөн хувь хүн, байгууллагыг буруутгавал дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуудаг. Нуувал тухайн хортой код хаанаас орж ирснийг илрүүлэх явц удааширдаг гэж салбарын сайд нь мэдээллээ.
Улсын төсөв болон тухайн байгууллагын төсөв батлахдаа мэдээллийн технологийн зардал гэх ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэж тусад нь төсөв баталж, кибер аюулгүй байдлын технологийн шинэчлэл, албан ёсны лицензтэй программ хангамж ашиглах шийдвэр гаргаж байна.
Монгол Улсад кибер зөрчил, халдлагатай тэмцэх гурван төв ажилладаг юм. Тагнуулын ерөнхий газрын дэргэд Кибер аюулгүй байдлын эсрэг үндэсний төв, БХЯ-ны дэргэд Батлан хамгаалахын кибер аюулгүй байдлын төв, иргэд хувийн хэвшилд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” ажилладаг.










