



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түргэн хоолонд дуртай гэдгээрээ алдартай бол түүний эхнэр Меланиа Трамп эрүүл хооллолтыг эрхэмлэдэг.
78 настай Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалд хамгийн өндөр насандаа сонгогдсон хүн болж түүхэнд бичигдсэн. Гэвч түүний хоолны дэглэм залуу хүнийх шиг л хэвээр. Тухайлбал “Air Force One” (АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн онгоц) онгоцонд “McDonald’s”-ийн хоол зооглож, өдөрт 12 лааз “Diet Coke” (Алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффет мөн л улаан колачинь) уудаг гэдгээрээ алдартай.
Харин Меланиа Трамп үүнээс тэс өөр, эрүүл хооллолтын дэглэм баримталдаг. Тэрээр "шинэ, органик" хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг бөгөөд өдөрт дор хаяж долоон төрлийн жимс идэхийг хичээдэг байна. Мөн хоолны орцоо хатуу хянаж, зайрмаг, хар шоколад зэрэг "хориотой" амттанаас хааяа л хүртдэг аж.
Меланиа Трамп өөрийн өдөр бүр хэрэглэдэг "амттай, эрүүл өглөөний хоол"-ны жорыг өөрийн “Facebook” хуудастаа хуваалцжээ.
Түүний уудаг смүүти нь "бууцай, селөдерей, лууван, нэрс, алим, жүржийн шүүс, нимбэгийн шүүс, тослоггүй тараг, чидун жимсний тос, маалингын үр, омега-3, витамин D" зэрэг орцтой бөгөөд тэжээллэг чанараар баялаг юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Нэрс, бууцай нь антиоксидантаар (хүний биед эсийн гэмтлийг үүсгэдэг химийн идэвхтэй молекулын эсрэг үйлчилж тэдгээрийг саармагжуулах үйлчилгээтэй нэгдлүүд ) баялаг тул эсийг чөлөөт радикалаас (химийн идэвхтэй молекул) хамгаалж, үрэвслийг бууруулах ач тустай. Мөн лууван нь антиоксидантаас гадна ислэг, А аминдэм, кали их хэмжээгээр агуулдаг.
Маалингын үр нь омега-3-аар баялаг бөгөөд биеийн эсийн үйл ажиллагааг дэмжиж, нэмэлт антиоксидант болон эслэгээр хангадаг.
Өглөөний смүүтидээ чидун жимсний тос нэмэх нь зарим хүнд содон санагдаж болох ч уг найрлага нь мөн л антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай тул эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Энэхүү өглөөний смүүти нь антиоксидантаар баялаг төдийгүй, бие махбодод шаардлагатай олон төрлийн шим тэжээлийг агуулдаг.
Энэ нь Ерөнхийлөгч Трампын хооллолтын хэв маягаас бараг эсрэг тэсрэг гэж хэлж болохуйц бөгөөд тэрээр албан ёсны арга хэмжээн дээр хүртэл түргэн хоол иддэггээрээ алдартай.




.jpg&w=3840&q=75)





