Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын төв байранд зохион байгууллаа. Ээлжит хуралдаанаар терроризмын аюул заналын эрсдэлийн үнэлгээний тайлан, терроризмтой тэмцэх мөрдөн шалгах ажиллагаанд интернэт, олон нийтийн цахим сүлжээг ашиглах нь, хиймэл оюун ухааны хэрэглээ ба терроризмын шинэ төрлийн аюул занал, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар болон НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний явц байдлыг Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Түүнчлэн Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулж, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг 2025 оны 05 дугаар сард багтаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар











