
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр байгалийн нөөцийн зохистой, хариуцлагатай ашиглалтыг дэмжин ажилладаг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын санаачлагаар “Тэсвэртэй байдлыг ахиулахын төлөө олон талт оролцоотой шийдэл” сэдэвт дээд түвшний уулзалт 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, 2026 онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд манай улс дэвшүүлэхээр ажиллаж буй голлох төсөл, хөтөлбөр, санаачлагын талаар танилцууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр хувийн хэвшлийн оролцоо, инновац, технологи, түншлэлийн шинэ загварууд нь ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхийн хэмжээний хүчин чармайлтыг урагшлуулах чухал хөшүүрэг болохыг онцлон тэмдэглэв.
Арга хэмжээнд оролцсон Олон улсын худалдаа, аж ахуйн танхимаас эхлүүлэн бүх төлөөлөгч, түнш байгууллагууд Монгол Улсын Талуудын 17 дугаар хурлын бэлтгэл ажлыг дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.










