
Өмнөговь аймагт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “The DZ Baja-250” мотоциклын уралдаан Булган сумын нутаг “Молцог элс”-нд амжилттай зохион байгуулагдаж аваргууд тодорлоо. Уралдаан 2 ангиллаар Монгол улсад төдийгүй олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн мото спортын зэрэг цолтой 12, Австрали улсаас 2, шинэ залуу тамирчид нийт 60 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Даланзадгад Элс” Мотоциклын холбоо ажилласан бол Өмнөговь аймаг ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Pro ангилалд 25, Junior ангилалд 32 тамирчин уралдав.
Pro ангилалд: Тэргүүн байр ОУХМастер П. Төрбат, дэд байр мото спортын мастер Б. Мэндбилэг, гутгаар байр Мото спортын 1-р зэрэгт Н. Ууганбаатар, шагналт 4-р байр мото спортын 3-р зэрэгт Б. Хангайбазар, шагналт 5-р байр Б. Батхишиг нар шалгарлаа.
Junior ангилалд: Тэргүүн байр Д. Буянтөгс, дэд байр Д.Хашчулуун, гутгаар байр Г. Сумьяабазар, шагналт 4-р байр
н. Гантогтох, шагналт 5-р байр Б. Анхбаяр нар тус тус тэргүүллээ.










