



















Том Круз, Ана де Армас нарыг Гэгээн Валентины баярын өмнөхөн Лондонд хамтдаа явж байхыг папарацци зурагчид дурандаа буулгасан байна.
"Mission: Impossible" киноны жүжигчин болон "Blade Runner 2049" киноны од хоёрын хамт явж буй зургийг "Daily Mail" нийтэлжээ. Тэднийг "Сохо" дүүрэгт алхаж явах үед нь зургийг нь дарсан аж. Ана де Армас нэгэн ресторанийн уут барьж явсан бөгөөд фенүүдтэйгээ зургаа авахуулж, тэдэнтэй ярилцсан байна. "People" сэтгүүлийн мэдээлснээр энэ уулзалт хоёрдугаар сарын 13-нд, Гэгээн Валентины баярын өмнөх өдөр болжээ.
36 настай Ана де Армас хар хүрэм, хар цамц, цэнхэр жийнс, алтан өнгийн балетны гутал өмссөн бол 62 настай Том Круз хөх хослол, шаргал товчтой цамц өмссөн байжээ.
E! News тэдний төлөөлөгчдөөс энэ талаар тайлбар авахыг оролдсон боловч хариу өгөөгүй байна. Жүжигчид өөрсдийн хамтдаа өнгөрүүлсэн шөнийн талаар эсвэл харилцааныхаа талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэднийг хамтран ажиллаж байгаа кино төсөл ч одоогоор байхгүй байгаа юм.
Ана де Армас өмнө нь Том Крузыг талаар 2023 онд тэрээр "Ghosted" кинонд тоглохдоо өөрийгөө бие бялдрын хувьд хэрхэн дайчилж буй талаар ярьж байхдаа Том Крузыг биширдэг гэдгээ илэрхийлж байв. "Би одоохондоо Том Крузын түвшинд хүрээгүй ч, тэр юу хийдгийг 100 хувь ойлгож, үнэлдэг болсон" гэж USA Today сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Шинэ кинонууддаа бэлдэж буй хоёр жүжигчин
Том Круз удахгүй гарах "Mission: Impossible – The Final Reckoning" кинонд Итан Хантын дүрээрээ эргэн ирэх бөгөөд уг киноны зарим хэсгийн зураг авалтыг Лондон хотод авсан байна. Тус кино тавдугаар сарын 23-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Харин Ана де Армас мөн шинэ киноныхоо зураг авалтад оролцсон бөгөөд тэрээр "John Wick" киноны спин-офф (үндсэн бүтээлээс тусдаа, өөрөө онцлогтой, нэмэлт түүх эсвэл нэмэлт дүрийг оруулсан бүтээл юм) болох "Ballerina" кинонд гол дүр бүтээж, алуурчны дүрд тогложээ. Тус кино зургадугаар сарын 6-нд нээлтээ хийх юм.
Ана де Армасын хувийн амьдрал
Саяхан Ана де Армасын Кубын Ерөнхийлөгч асаны ач хүү Мануэль Анидо Куэста-тай Мадридад үнсэлцэж буй зураг нь ил болсон. Өмнө нь тэр "Tinder" компанийн захирал Пол Боукадакис-тай 2023 онд болзож байсан бөгөөд Бен Аффлек-тэй 2020-2021 оны хооронд үерхэж байжээ. 2022 онд Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр Лос Анжелес хотоос нүүсэн шалтгаанаа тайлбарлахдаа "Энэ миний байх ёстой газар биш гэдэгт улам итгэлтэй болсон" гэсэн юм. "Эндээс гарах ямар ч арга байхгүй мэт санагдсан." гэж нэмж хэлсэн байна. 2024 оны есдүгээр сард тэрээр дахин нэг удаа энэ талаар "E! News"-т тайлбар хийхдээ: "Бид бүгд дэлхийн энэ галзуу амьдралаас түр амсхийж, аюулгүй орон зайгаа бий болгохыг хүсдэг." гэж ярьжээ.
Ана де Армас ба Мануэль Анидо Куэста
Ана де Армас ба Бен Ааффлек










