



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар 2025 оны зургаадугаар сарын 29-нд Сэлэнгэ аймагт ажилласан. Энэ үеэр тухайн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсний дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

Үүнд:
✅Хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, орон нутгаас түймрээс хамгаалах халз, зурвас байгуулах талаар санал авч талбайг сонгож тодорхойлох ажил хийгдэж байна.
✅Сэлэнгэ аймагт үүссэн ой, хээрийн түймэрийн нөхцөл байдалтай уялдуулан ойн арчилгаа цэвэрлэгээний байдалд хэрэгжүүлэх зарим арга хэмжээг Сэлэнгэ аймагт шилжүүлэх ажил хийгдэж эхлэв.
✅Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан ШУТИС-ийн харьяа Ой, модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран Архангай, Хэнтий аймгуудын Байгаль орчны газар болон Сумын болон Сум дундын ойн ангиуд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тэнхимийн болон дадлага сургалтыг зохион байгуулав.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
✅Ойн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэрийн тархалтын бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтран баталсан “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг шинэчлэн багтлах" тухай А/172, 116 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан 1 га ойг цэвэрлэх зардлын нормативыг нэмэгдүүлэн шинэчлэн боловсруулаад байна.
✅Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 128 сумын 2.8 сая га талбайд хийж гүйцэтгээд байна. 2025 оны байдлаар нийт 247.3 мян га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга, дрон зэргийг ашиглан хийж байна.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











