Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна. Энэ бага хурал нь дэлхий даяар мөнгөн усны бохирдлыг бууруулах олон улсын эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргаж байна.

Энэ удаагийн хурлаар Конвенцын анхны үр нөлөөний үнэлгээг COP-7 (2027)-д танилцуулж бэлтгэх, алтны бичил уулрхайн салбарт мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх, гарал үүсэл болон бүртгэлийн хяналтыг сайжруулах, Куньмин–Монреаль Биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулах замын зураг боловсруулах болон хөгжиж буй улсуудад техникийн туслалцаа, лабораторийн чадавхи, санхүүжилтийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг асуудлуудад төвлөрч байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Монгол Улс COP-6-д алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үндэсний төлөвлөгөөг шинэчлэх, мөнгөн усгүй технологи нэвтрүүлэлтийг шат дараатай ахиулах, хөгжиж буй орнуудад урт хугацааны чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах механизмыг тогтвортойгоор өсгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.
Бага хурлын үеэр Монгол Улсыг Конвенцын үндэсний хоёрдугаар тайлан ирүүлснийг онцолж, талархал илэрхийлэв.










