



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэрийн голомтод ажиллаж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсний дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ойн түймрийн хяналтын камертай цамхаг, түймрийн хяналтын өрөөг тохижуулах, ойн түймэр унтраах сайн дурын анги байгуулах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2021 оны "Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг шинэчлэн багтлах" тухай А/172, 116 дугаар хамтарсан тушаалыг шинэчлэн боловсруулсан.
3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдын нутаг хөв цөөрөм барьж болохуйц байршилуудын судалгааг хийж дуусгасан.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Улсын төсвийн хөрөнгөөр аймаг орон нутагт түймэр унтраах шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр худалдан авах ажиллагаа зохион байгуулж 7 төрлийн 201 ширхэг багаж хэрэгслийг бүрэн хүлээж авч олгох ажлыг зохион байгуулав.
Ойн газраас 2025 онд Нийслэл, Дорнод, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 4 нэр төрлийн 93 ширхэг багаж, хэрэгслийн дэмжлэг үзүүлэв.

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 128 сумын 2.8 сая га талбайд гүйцэтгэж 436.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоов. Ойн санг хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга, дрон ашиглан 247.3 мян га талбайд хийж гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











