“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн ажлын хэсэг Барилгын хөгжлийн төвд өнгөрсөн 7 хоногт ажиллан, архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэгийг явууллаа.

Уг үзлэгийн хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль зэрэг архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны түвшинг тогтоон дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг өглөө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2025.12.23) тус төвийн удирдлага, албан хаагчдад архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгийн дүнг танилцуулав.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь стандартын шаардлагыг холбогдох хууль, тогтоомж, журам, зааврыг ханган, архивын хадгалалт, хамгаалалт, байгууллагын зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжирч, амжилттай хэрэгжиж байна хэмээн дүгнүүллээ.










