Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг долоо хоногийн нэг өдөр цахимд шилжүүлэхээр болжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулах төрийн байгууллагын ажилтнуудыг нэг өдөр цахимаар ажиллуулах тогтоол удахгүй албажих тухай УИХ-ын гишүүн, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн онцлов. Тэрээр:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд өнөөдрөөс нэг тогтоол албажиж байна. Тэр тогтоол нь долоо хоногт нэг удаа нийслэлд ажиллаж байгаа төрийн албан хаагчид зайнаас буюу цахимаар ажлаа хийж болох зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй энэ тогтоол албажиж, олон нийтэд мэдээлэл өгнө” гэв.
Мөн энэ тогтоолыг Засгийн газар хэлэлцсэн бөгөөд удахгүй албажиж, төрийн албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллах нөхцөл бүрдэх юм байна.










