



















Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар байгаль орчны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн дараах нэр бүхий эрхмүүдэд БОУАӨ-ийн сайд Б. Батбаатар төрийн дээд одон, медаль гардууллаа.
АЛТАНГАДАС ОДОНГООР
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Бямбасүрэнгийн Оюунсанаа;

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Ойн газрын ЗУХ-ийн төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Нямсүрэнгийн Тамир;
Ойн газрын ЗУХ-ийн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хяналт, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болормааг тус тус шагналаа.

Ойн салбарын төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн та бүхэнд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар










