Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнөөдөр /2025.04.17/ Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын 2024 оны үйл ажиллагаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, ажлыг нь дүгнэлээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нийт 17 Төрийн өмчит хуулийн этгээдийн захиралтай байгуулсан “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг баримталсан. Гэрээг дүгнэхдээ тус газруудын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, ТӨБЗГ-аас өгсөн албан даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлт, хэрэглэгчдийн болон ажиллагсдын санал асуулга зэргийг шалгуур болголоо. Уг хурлаар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “ДБҮЭГ” ТӨҮГ, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ, “Засгийн газрын автобааз” ТӨҮГ, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК зэрэг 9 аж ахуйн нэгж сайн үнэлгээ авлаа.
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв










