



















Улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянга (10.3%)-аар буурсан байна. Нийт амаржсан эхчүүдийн 154 (0.3%) нь гэртээ төрсөн байна.
2024 онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 6.6 (10.2%) мянгаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 5 дугаар сард хамгийн их буюу 5.0 мянган хүүхэд төрсөн бол 1 дүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд төржээ.
Монгол Улсын хүн амын суврага зөв бүтэцтэй, хүүхэд залуучуудын орон гэж ярьдаг ч тун удахгүй өндөр төрөлтийн жилийнхэн тэтгэвэрт гарах ойртож байна. 1960-1980 онуудад төрөлт эрчимтэй өсч, 1990 оноос эргээд буурсан. Энэ цикль эдийн засаг сэргэх үеэр буюу 2005, 2006 онд эргээд сэргэж байсан.
Гэтэл сүүлийн 4 жилийн туршид Монгол Улсад төрөлт эрс буурч байна.
2020 онд 76.3 мянган хүүхэд төрсөн бол 2024 оны байдлаар 32 хувиар буурч 57.8 мянган хүүхэд төржээ.
Үүнээс үзвэл,
- 2025 -2032 онуудад ЕБС-ийн ачаалал өндөр хэвээр байх бол
- 2030- 2031 оноос хойш ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн тоо буурч эхлэх төлөвтэй байна.
Сөрөг үр дагавар нь 2040 оноос хойш манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх өндөр эрсдэлтэй буюу хүн амын цонхны таатай үе ард орхигдож байна. Тэр үед хүн амд эзлэх ахмад настны тоо эрс нэмэгдэж, нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэнэ.
2030 оноос өндөр төрөлтийн жилийнхэн ар араасаа тэтгэвэрт гарч эхэлнэ.









