Монгол Улсын экс ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгдэх УИХ-ын гишүүн Ч.Номин Л.Оюун-Эрдэнийн танхимд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар улиран ажиллаж буй. Давхар дээлтэй сайд нар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцдоггүй, шаардлагатай бол кноп дарчихаад л явчихдаг нь одоо ч хэвээрээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй түнжин тааруу болсон УИХ-ын дарга төсөв хэлэлцэх үеэр суудалдаа байхгүй сайд нарыг чуулганы танхимд 10 минутын дотор ирж ирэхийг үүрэгдэх үеэр ССАЖЗ-ын сайд Ч.Номин үзэгдээгүй. Учир нь, тэрээр МАК-ийн Н.Цэлмүүн түүний нөхөр Б.Баттүшиг нартай Энэтхэгийн Мумбай хотод зугаалаад эзэнгүй яваа бололтой. Тэр төсвийн мөнгөөр гадаад яваад ажлаа хийхгүй байна. ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн яам бусад яамдаасаа хамгийн олон онгоцны тийз захиалжээ. 2024 оны эхний арван сарын дотор 344 сая 618 мянга 595 төгрөгийн тийз худалдан авсан байна. Түүнийг гадны бус өөрийнхөө улс орны ондоошлыг дэлхий нийтэд танилцуулах, наашаа валютын урсгал татах хэрэгтэйг ч шүүмжлэх хүмүүс мундахгүй. Гэсэн ч баян айлын эрх охин сон

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.











