126 гишүүнтэй анхны парламент 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудыг 11-р сарын 29-нд хэлэлцэж хүчингүй болгосон.
Харамсалтай нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд хэрхэх талаар зохицуулалт байдаггүй.
Эрж олсон гаргалгаа нь Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсоноор "төсөв" нь хуулиа өөрчилдөг "парадокс" үүсэх нь...

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ийм гажиг нөхцөл үүсээд байхад төсвөө батлуулж чадаагүй анхны Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэ төрийн айлчлалаар 10 хоног эзгүй, төсвөө баталж чадаагүй "анхны парламент"-ын нэр бүхий гишүүд Япон улсад халуун рашаанд алжаалаа тайлан зугаацаж явна.
Засгийн газар шинээр улсын төсвийн тухай хууль өргөн барих ёстой ч хугацаа давчуу байгаа, ер нь улсын ирээдүй Ерөнхий сайд, УИХ-ын аль алинд нь падлий ч үгүй бололтой...
Хэрэв төсвийн асуудалд анхаарал хандуулахгүй бол 2025 оны эхний саруудад төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд санхүүжилтгүй хүнд нөхцөл үүсэхээр байна.











