



















Төвөдийн Жинша голын дээгүүр УЦС-ын далан барих төлөвлөгөөг дахин эхлүүлснээр лам нарын эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Хятадын эрхбаригчдын шийдвэрийг эсэргүүцсэн лам нарыг болоод энгийн иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг дарж, хэлмэгдүүлэн баривчлаад байна.
Мөн баривчлагдсан иргэдийг тамлан зовоох, зодож хүчирхийлж байгааг BBC онцолжээ. 1950 оноос хойш Хятадын хатуу хяналтад буй Төвөдөд ховорхон гардаг эсэргүүцлийн жагсаалын нотолгоо болгож “BBC Verify” сансрын хиймэл дагуулын зураг видеог дэлгэжээ.
Уг дүрс бичлэгт улаан дээлтэй лам нар болон тосгоны иргэд зам дээр өвдөг сөгдөн суугаад эрхий хуруугаа гозойлгож байсан нь Төвдийн уламжлалт өршөөл гуйх арга юм. Мөн BBC-д мэдээлснээр, жагсаалаас баривчлагдан хэлмэгдэж буй хоригдлуудын дунд 70 гаруй настай өндөр настан бий гэв. Хоригдож буй хүмүүс зодуурын улмаас хүнд бэртэж, зарим нь насан туршын эмгэгтэй болж байна. зарим нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хүнд нөхцөлд байна гэжээ. Уг хэргийг нам дарж буй Хятадын засгийн газар Төвөдүүдийг гадаад ертөнцтэй холбоо барихыг хориглож тагнаж чагнаж байна. Мөн сэтгүүлчдийн хувьд Төвөдүүдээс мэдээлэл авах боломжгүй хэвээр байна.
Хятадын эрх баригчид Дэргэ болон Зянда хошуудыг холбосон хөндийд Гандоу усан цахилгаан станцын далан барихаар төлөвлөж байсан.
700 жилийн настай, Вандүй хийд
Уг УЦС баригдвал Төвөдийн шашин соёлын хувьд өндөр ач холбогдолтой хэд хэдэн тосгон, эртний сүм хийдүүд живнэ хэмээн эсэргүүцсэн юм. Тухайлбал 700 жилийн настай, ханан дээрээ буддын шашны ховор нандин зургуудтай Вандүй хийд сүйрнэ гэж үзжээ.
700 жилийн настай, Вандүй хийд
Гантуо УЦС баригдвал тэр хавийн 4287 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр байна. УЦС барих төслийг анх 2012 онд баталсан байна.
Хятадын засгийн газраас оршин суугч Төвөдүүдийн 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд л төсөл хэрэгжинэ гэж амласан ч өнгөрсөн хоёрдугаар сараас албадан нүүлгэх ажил хэрэгжиж эхэлжээ.
Төвөдийн Жинша голын дээгүүр хэд хэдэн далан баригдаж байна. Үүний нэг нь Вүдүндэ усан цахилгаан станцын далан юм.
Хятадын засгийн газар 1990-ээд онд дэлхийн хамгийн том УЦС-ын далан болох Хөх мөрөн дээгүүрх даланг барихдаа олон мянган тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж нөхөн олговор олгож байв. Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрснээс татгалзаж, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих үйл явцаа түргэтгэх бодлого баримталж байна. Тиймээс Төвөдөд ийм далан барих асуудал нь Хятад Төвөд алт аль талдаа эмзэг асуудал болж байна.











