Трафигура группийн Монгол дахь салбарын ажилтнууд луйврын хэрэг холбогдсон гэж Bloomberg BNN мэдээллээ. Трафигура групп Монгол дахь залилангийн асуудлаар хэд хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 1.1 тэрбум долларын алдагдал хүлээж байна. Түүхий эдийн арилжааны гол тоглогч Трафигурагийн Монгол дахь салбарт гарсан луйврын асуудал 2023 оны сүүлээр ил болжээ. Трафигура группийн Монгол дахь зарим ажилчид “төлсөн мөнгөнийхөө хэмжээг өсгөж” харагдуулахын тулд мэдээлэл, баримтуудыг өөрчилж, “таван жилийн турш хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан байна”.
Энэ мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж өгчээ. Трафигурагийн Монгол талыг хариуцсан тэргүүн Михаил Зельдович мөн залилан луйврын асуудал гарсан тул ажлаа өгч байна. Гэхдээ одоогоор Михаил Зельдовичийг энэ луйврын хэрэгт биечлэн оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Трафигура 2024 оны эхний хагаст 1.47 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэж компани зарлаад байсан бол одоо энэ тооцоололдоо өөрчлөлт оруулах магадлалтай байна. Уг нт ирэх арванхоёрдугаар сар буюу жилийн эцэст цэвэр ашиг нь 2 тэрбум ам.доллараас давна гэж тооцоолж байв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Трафигура Монгол дахь хамгийн том нийлүүлэгчдийн нэг бөгөөд олон жилийн турш “Gunvor Group”, “Rosneft PJSC” зэрэг компаниудтай Монголын зах зээлд шатахуун нийлүүлэн өрсөлдөж байна. Харин энэ удаагийн луйврын хэрэг гарсны дараах алдагдал Монголын зах зээлтэй харьцуулахад “асар том” алдагдал юм. “Bloomberg” анх өнгөрсөн хоёрдугаар сард Трафигурагийн Монгол дахь үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, тэр дундаа их хэмжээний алдагдал хүлээж байгаа мэдээллийг онцолсон байдаг. Тухайн үед Трафигура компани Монгол дахь худалдан авагчидтайгаа өр барагдуулах хуваариа тохиролцсон хэмээн хариу өгч байв.










