Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг болон холбогдох албаны хүмүүс “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлт” олон нийтийн хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хүргэлээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын удирдлага, албан хаагчид болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү “Хот байгуулалт, барилгын чиглэлээр Барилгын тухай хуулийн 18, 19-р зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн тодорхой зүйл, заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгож байна. Өнөөдрийн байдлаар 128 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа. Эдгээрийг 6000 гаруй ААН олгодог. Манай салбарын нэг онцлог нь 2018 оноос эхлээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгч

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ингэснээр ойлгомжгүй төөрөгдөлд орох эрсдэл үүсгээд байна. Тиймээс салбарын ААН-үүд эдгээрийг илүү ойлгомжтой, тодорхой, хялбар болгох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр гарааны компаниудын бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Манай яамнаас салбарын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шат дамжлагыг бууруулж, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх ажлын хэсэг гарган ажиллаж байна” гэлээ.











