Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг өнөөдөр /2025.06.29/ Сэлэнгэ аймгийн ой хээрийн гал түймрийн голомтод ажиллаж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраасан, Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 6 ой, хээрийн түймрийг цурамд оруулсан.

Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
ТУЖИЙН НАРСАН ОЙ ОРЧИМД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ТАЛААР:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тужийн нарсан ой орчимд 2025 оны 6 дугаар сарын 22-оос эхлэн гарсан ой хээрийн түймрийг Онцгой байдлын 140 албан хаагч, байгаль орчны салбарын 57 алба хаагч нийт 25 техник хэрэгсэлтэйгээр тасралтгүй ДОЛОО хоног ажиллаж цурманд оруулж, бүрэн аюулгүй болгохоор ажиллаж байна. Албан хаагчид энэхүү түймэрт Тужийн нарсан ой өртөөгүй гэсэн мэдээллийг өглөө.


Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Яам










