



















Өмнөговь Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт мал сүргээ өвлөн маллаж, нүүдлийн соёл уламжлалыг өвөг дээдсээс уламжлан хадгалж буй удам залгасан залуу малчдыг дэмжин “Чинээлэг малчин өрх” хөтөлбөрт тусган ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд “УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ”-ын дагуу 5 дахь жилдээ нийт 136 удам залгасан залуу малчдыг сургалтад хамруулж, иж бүрэн 5 ханатай өргөө гэрийн дэмжлэгийг олгоод байна.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2025 онд "Удам залгасан залуу малчин өрхийг дэмжих журам"-ын дагуу Малч удмыг залгасан 15 сумын 30 залуу гэр бүлд Төр засаг болон аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, шинэ мэдээ, мэдээлэл хүргэх, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Мал эмнэлгийн газар, Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудаас сургалт, мэдээлэл өгч, иж бүрэн 5 ханатай шалтай өргөө цагаан гэр, малын эмийн сангийн багц, зөвлөмж гарын авлагыг олголоо.










