



















Удирдах ажилтны шуурхай хурал зохион байгуулав. Цаг үеийн шинжтэй мэдээллийг УЦУОШТ, Монгол банкны Сүхбаатар салбар, Зээлийн батлан даалтын сан, Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газар, Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн Ахмадын хороо, Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо, “Баяншарга” иргэний нийгмийн байгууллага зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцууллаа. Энэ сарын 18-д зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 21-нээс нийт нутгаар халж өдөртөө +26, шөнөдөө+ 28 градус дулаан байна.

МОНГОЛ БАНКНЫ СҮХБААТАР САЛБАР : Төрөөс 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулна.
1.2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3. Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн санхүүгийн системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас Улс, орон нутгийн төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулав.
Сүхбаатар аймагт 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, хэрэгжилтийн явцад илэрсэн зөрчил, дутагдлуудыг тодорхойлж, цаашид анхаарах асуудлуудыг тусгажээ.
Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо хоёрдугаар чуулганаа зохион байгуулж 13 сум, хувийн хэвшил, ААН үүдийн төлөөлөл 220 гаруй залуу оролцож холбооны удирдлага болон бүтцийг шинэчлэх сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулсан.
Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Туяахүүгийн Одончимэг сонгогдсон.
Шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулж, аймаг орон нутгийн залуучуудын дуу хоолой болсон байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ онцлов.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
Аймгийн Засаг даргын захирамжаар баяр наадам зохион байгуулах комисс байгуулагдаж салбар комиссууд хуралдаж төсөв зардлын тооцоогоо гаргажээ.
Төв комисс энэ долоо хоногт хуралдах тул салбар комиссуудыг бэлтгэл бэлэн байдлаа хангаж оролцохыг чиглэл болгов.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар









