Цаг уур, орчны шинжилгээний газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ, Дэлгэрмөрөн, Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд голуудын 17 байршилд суурилуулж эхэллээ.
Уг төхөөрөмжийн 5 минут тутмын хэмжилтийн мэдээллийг усны нөөцийн менежмент хийх, үерийн эрсдэлээс хамгаалах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад ашиглана. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, -40 ... +60 градуст хэвийн ажиллах төхөөрөмжийн программ хангамжийн сургалтад нийслэл хот, 9 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Гадаргын ус судлалын инженерүүд хамрагдлаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын гадаргын ус судлалын чиглэлд анх удаа онлайн горимд ажиллах автомат төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байна. НҮБ-аас “Эрт сэрэмжлүүлгийг бүгдэд” /EW4All/ санаачилгын хүрээнд байгалийн гамшгийн эрсдэлээс иргэдийг хамгаалахад онцгойлон анхаарахыг улс орнуудад уриалж байгаа билээ.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











