Үерийн гамшигт өртөж, үндэсний хэмжээнд гашуудал зарласан Испани улсад амиа алдсан хүмүүсийн тоо 211-д хүрлээ. Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудаар Испанийн хаан Фелипе, хатан Летизагийн хамт явж байна. Испанийн үерийн гамшигт нэрвэгдсэн мужуудын иргэд эзэн хаанаа сэтгэл дундуур хүлээж авсан бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх юу ч хийгээгүй хэмээн буруутгажээ. Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчес бямба гаригт 10,000 цэрэг, цагдаа, иргэний хамгаалалтын албан хаагчдыг эрэн хайх ажиллагаанд нэмж оруулжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өнгөрсөн долоо хоногт Испанийн өмнөд болон зүүн бүс нутгийн хэд хэдэн мужид орсон ширүүн аадрын улмаас учирсан хохирлыг тоо мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй болжээ. Валенсиа, Малага хот, Кастиль-Ла-Манчад сураггүй бологсдын тоо нарийн тодорхой бус, амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж Испанийн үндэсний телевиз TVЕ мэдээлжээ. Онцгой байдлын ажилтнууд амьд үлдсэн хүмүүсийг олж, цогцсыг нь гаргахаар газар доорх машины зогсоол, хонгилоор самнах зэргээр эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна.










