Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний өдөр нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан.
Зургаан хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ мөрдлөгийн явцад тухайн гэр бүлийн хувийн шинжтэй мэдээллүүд бүхий, цагдаагийн илтгэх хуудас мэт хэв маягтай материалыг цахим сүлжээнд цацаад байсан. Цагдаагийн ерөнхий газар болон Баянгол дүүргийн 22 дугаар хорооноос энэ хувь хүнтэй холбоотой мэдээллийг гаргаагүй гэж мэдэгдээд байсан.
Тэгвэл тухайн мэдээллийг цацсан байж болзошгүй иргэн Б-г баривчилж, дөрвөн хүний хамт байцааж эхэлжээ. Тэднийг төрийн албан хаагчид бүхий мэдээлэл солилцох зорилготой вайбэр групп чатаас тухайн мэдээллийг цуглуулж, нийлүүлж бэлтгэн цацсан гэж буруутгаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тухайлбал, Агаарын бохирдлын асуудалд хяналт тавих үүрэгтэй, салбар салбарын мэргэжилтнүүд бүхий дундаа мэдээлэл солилцдог вайбэр групп байжээ. Түүнд байгууллагуудын чиглэл, чиглэлийнхээ хүрээнд тавьсан мэдээллийг олж авч, тухайн материалыг бэлтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас өгсөн байжээ.
Хувь хүний мэдээллийг цацсан гэгдэх иргэн Б нь ямар нэг төрийн байгууллагад ажилладаггүй. Тиймээс шууд гэм буруугийн талаар ярьж хариуцлага тооцох боломжгүй зөвхөн гэм буруутай эсэхийг нь шүүх хянан хэлэлцэж, тогтооно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллээ.










