



















Үндсэн хуулийн цэцийн дунд суудал өнөөдөр хуралдаж, Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ.
Монгол Улсын иргэн Ч.Лодойсамбуу, П.Эрхэмбаяр нар Татварын ерөнхий хуулийн зарим заалт буюу Татварын алба, зөрчил гаргасан татвар төлөгчийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлдэг. Мөн татвар төлөгчийн данс болон дансны гүйлгээний мэдээлэл, данс эзэмшигчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага татварын албанаас шаардах бүрт гаргаж өгөх нь Үндсэн хуулийн зарим заалттай нийцээгүй байна гэж гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц энэхүү гомдлыг хүлээн авч, дунд суудлын хуралдаанаараа асуудлыг авч хэлэлцлээ. Ингээд татварын зөрчилтэй, эрэн сурвалжлагдаж байгаа иргэн, хуулийн этгээдийг өөрийнх нь зөвшөөрөлгүй нийтэд мэдээлж болно гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
Ингэснээр цаашид Татварын албанаас зөрчил гаргасан иргэн болон хуулийн этгээдийг өөрөө зөвшөөрөөгүй байхад нь мэдээллийг нийтэд ил гаргаж болохооргүй боллоо.
Татварын Ерөнхий хуульд,
13.4.Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.
34.4.1.татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;
34.4.3.татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн
34.5.Цагдаагийн байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ гэж заасан байсан юм.









