УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үндсэн цехүүд, технологийн процесс болон үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. УИХ-ын гишүүд эхлээд, Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд үйлдвэрийн газрын удирдлагууд, ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, бүтээмжийн өсөлт болон эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл авлаа. Мөн цаашдын бодлого, хөгжлийн чиглэл, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов.

Энэ үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжлийг онцлон тэмдэглэж, 1973 оноос эхлэн Монголын Уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг тодотгов. Тэрээр, Эрдэнэт үйлдвэр 2024 онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан амжилтыг онцолж, геологийн нөөцийн хувьд наад зах нь 55 жил ажиллах боломжтойг мэдээлэв.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөн 2022 онд авсан 6 лиценз зэрэг нь үйлдвэрийн хүчин чадал, геологийн нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бататгасан. Хүдрийн агуулга буурсан ч олборлолт, боловсруулалтын хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрсэн талаар тэрээр дурдлаа. Түүнчлэн, эдийн засгийн үзүүлэлтэд ч илүү анхаарал хандуулж, сүүлийн гурван жилийн дунджаар үйлдвэрийн борлуулалтын орлого 4 их наяд төгрөгт хүрсэн, улс, орон нутгийн төсөвт жилд 1.8 их наяд төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг ойролцоогоор 700 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэж тэмдэглэв. Үүнд хүдрийн хатуулаг, эрчим хүч, материалын зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мөн онцоллоо.
Т.БАТЧУЛУУН
Б.БАТТӨГС
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу:











