Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын V хуралдааны хүрээнд Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга Э.Ж. Байсаловтой УИХ-ын гишүүн Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын хорооны дарга Буланы Бейсен албан уулзалт хийлээ.
✔️Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүнг дүгнэн хэлэлцэж, өмнөх хуралдааны үеэр гарсан шийдвэр, санал, тохиролцооны хэрэгжилтийг гүнзгий авч үзлээ. Түүнчлэн V хуралдааны бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй, бодитой болгох чиглэлээр санал солилцов.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

✔️Талууд худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд, үр дүнтэй түншлэл хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Хоёр талын стратегийн харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө харилцан итгэлцэл, бодит үр дүнд суурилсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзлээ дахин нотоллоо.
✔️Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, иргэдийн амьдралд шууд хүрэх бодит үр дүн авчрахыг зорин ажиллаж байна.










