




















УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхланг нэр дэвшүүллээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг дэмжсэнээр тус байнгын хорооны даргаар сонгох тогтоолын төсөл батлагдав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2026.04.22)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжлээ.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн 12 тоот дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж боловсруулсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хамтад нь шилжүүлэхээр тогтов.
Үүний дараа Хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцах санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллана.









