
🇲🇳🇬🇧 Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Их Британийн Элчин сайдын яам болон Экспортын Санхүүжилтийн агентлаг (UK Export Finance – UKEF)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
🌐 Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл болон стратегийн чухал ач холбогдолтой “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн зорилго ач холбогдол, ажлын явцын талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🌐 Мөн талууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдэд олон улсын санхүүжилт татах боломж, тэр дундаа UKEF-ийн экспортын санхүүжилт, санхүүгийн баталгааны механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
🌐 Талууд төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх болон Их Британийн экспортын санхүүжилтийн хэрэгслүүдээр дамжуулан урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.









