



















ОХУ, Украины Днепр хот руу тив хоорондын баллистик пуужин (ICBM) харвалаа. Украины арми ОХУ-ыг тив хоорондын баллистик пуужин PC-26 Рубеж харвасан гэдгийг баталгаажуулсан байна. PC-26 Рубеж тив хоорондын баллистик пуужин нь 6000 километрийн зайд байх байг онох чадвартай. ОХУ-аас Киев рүү 8-10 минутын дотор нисч очиж байг устгаж чадалтай. Орос-Украины дайн үргэлжилж буй 1000 гаруй хоногт ийнхүү анх удаа тив хоорондын баллистик пуужингийн дайралтыг Оросын талаас хийв.
Украины Агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдсэнээр Пүрэв гарагийн өглөө ОХУ-ын Астрахань мужаас тив хоорондын баллистик пуужин харвасан гэж мэдээлсэн юм. Днепропетровск муж сүүлийн саруудад Оросын бөмбөгдөлтөд тасралтгүй өртсөөр байна. Учир нь тус муж Донецк, Запорожжиа мужтай хиллэдэг өдгөө ОХУ-ын мэдэлд байгаа бүс нутгуудаас дүрвэсэн хүмүүсийн оршин суух гол бүс болоод байна.
Өнөөдрийн байдлаар тус бүс нутагт 400.000 гаруй дотоодын дүрвэгсэд амьдарч байна. Мөн Украины дөрөв дэх том хот болох Днепр бол тус улсын иргэдийн хамгийн чухал төвлөрөл билээ. Хэрэв ОХУ Днепр тив хоорондын баллистик пуужин илгээсэн бол Орос-Украины дайн шинэ эргэлтийн цэгт ирсэн гэж үзэж болно хэмээн CNN онцолж байна. Кремлийн хэвлэл тив хоорондын баллистик пуужин харвасан талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдэгдэлд мөн пуужингийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Тив хоорондын баллистик пуужин ( ICBM ) нь 5,500 километрээс илүү тусгалтай ,гол төлөв цөмийн зэвсэг хүргэх (нэг буюу хэд хэдэн термоядролын цэнэгт хошуу нийлүүлэх) зориулалттай баллистик пуужин юм. ICBM-ууд нь бусад баллистик пуужингуудаас илүү тусгал, хурдаараа илүүрхэнэ.









