Лхагва гарагт ОХУ, Киевт агаарын цохилт өгнө гэх мэдээллүүд "Telegrem"-д гарч эхэлсэн тул болзошгүй аюулаас сэргийлж, АНУ тэргүүтэй улсууд Элчин сайдын яамдаа түр хааж байгаагаа мэдэгдсэн юм.
АНУ Элчин сайдын яамны үйл ажиллагаагаа түр зогсоох мэдэгдэл гаргасны дараа Грек, Итали, Испанийн Элчин сайдын яамд ч "түр" хааж буйгаа мэдэгджээ.
АНУ тэргүүтэй зарим улс "түр" хугацаанд Элчин сайдын яамаа хаасан нь дайны нөхцөл байдал хурдцаж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь Украины холбоотнууд 2022 онд Орос-Украины дайн эхэлсэн цагаас хойш Элчин сайдын яамаа хаах арга хэмжээ авч байгаагүй.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэгвэл Украины гадаад харилцааны яам холбоотнууддаа тайван байхыг уриалж "Telegram" дээр тархсан Оросын агаарын довтолгооны мэдээлэл хуурамч болохыг онцолоод байна.
Даваа гарагт АНУ, Оросын гүн рүү алсын зайн тусгалтай “ATACMS” пуужингаар цохилт өгөхийг Жо.Байден зөвшөөрсөн. Ингэснээр Орос-Украины дайнд баримталж байгаа АНУ-ын бодлого эрс өөрчлөгдөж эхэлсэн. АНУ Оросын гүнд пуужин харвах болсон нь Хойд Солонгосын оролцоотой холбоотой бөгөөд гуравдагч хүчин дайнд шууд оролцож байгаа нь дайныг улам хурцатгаж байна.










