Пүрэв гарагт Украины шинэ Ерөнхий сайд Юлия Свириденко "Төрийн санхүүгийн бүрэн аудит хийх гэж байгаагаа зарлаж, 'бодит хэмнэлт'-ийг хэрэгжүүлэх зорилготой гэв.
Түүнчлэн, томоохон хэмжээний хувьчлалыг түргэтгэх хэрэгтэй гэж мэдэгдэв.

Тэрээр энэ өдөр парламентаас Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа өөрийн X (хуучнаар Twitter) дээр бичихдээ, армийг найдвартай хангах, дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь өөрийн тэргүүлэх зорилтууд байх болно хэмээн онцолжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Юлия Анатолиевна Свириденко (украинаар: Юлія Анатоліївна Свириденко) нь 1985 оны 12-р сарын 25-нд төрсөн Украйны улс төрч бөгөөд 2025 оны 7-р сарын 17-ноос хойш Украйны 19 дэх Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байна.
Тэрээр үүнээс өмнө 2021 оны 11-р сарын 4-нөөс Украйны Нэгдүгээр шадар сайд ба Эдийн засгийн хөгжлийн, худалдааны сайд албыг хашиж байсан.
Юлия Свириденко нь Ерөнхийлөгч Володимир Зеленскийн санал болгосон Засгийн газрын өөрчлөлтийн хүрээнд Денис Шмигальтайгаа солигдон Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авсан юм.










