Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс 2025 оныг авлигын эсрэг жил болгон зарлалаа. Ингэхдээ, нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний дарамтыг арилгах, хугацаа бага зарцуулдаг болох зэрэг бүх боломжийг хууль эрх зүйн хувьд шинэчлэх сайжруулахаар төлөвлөсөн гэж мэдэгдлээ. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын төрийн албан хаагчид иргэддээ нээлттэй, ил тод хандсан төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, ингэхдээ авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой гэжээ.
Мөн цаашид төрийн албанд орж ажиллах алба хаагчийг хэн нэгний танил талаар биш нээлттэй сонгон шалгаруулалтаар авдаг байхаар төлөвлөжээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил их гарсан хэвээр байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь нь согтуугаар үйлдсэн гэмт хэрэг байна. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдох хүмүүсийн 30 гаруй хувь нь мөн согтуугаараа үйлдсэн гэмт хэрэг эзэлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэгэхээр цаашид архинаас хамааралтай гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхгүйгээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ямар ч боломжгүй гэж Нийслэлээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс дүгнэжээ. Тиймээс энэ чиглэлд цаашид үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэжээ. Залуучуудыг архинаас татгалзахад үйлчилгээний байгууллагын худалдаалах бүтээгдэхүүний сонголт ч нөлөөлнө. Тиймээс 0 градустай пиво, дарсны сонголтыг залуучуудад хийх үйлчилгээг нэвтрүүлэхээр тооцоолжээ.










