




















Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Өнөөдрийн байдлаар төрийн мэдэлд 120 гаруй компани, орон нутгийн өмчит 300 орчим компани бий. Эдгээр компаниуд эрчим хүч, уул уурхай, зам засвар, төмөр зам гэсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа эдгээр салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөн зах зээлийг нь булаацалдаж байгаа төрийн өмчит комданиудыг цөөлөх, чиг үүрэг нь давхцсан компаниудыг нэгтгэх, томоохон үнэ цэнтэй уул уурхайн болон стратегийн дэд бүтцэд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. ТӨБЗГ-ын төсөөлснөөр төрийн өмчит 120 гаруй компанийг шинэчлэх хүрээнд томоохон 50 компани болгохоор зорьж байгаа. Харин орон нутагт орон нутгийн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт өмчийн компаниудыг ажиллуулах бодлого хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд төр цомхон, үргүй зардалгүй, хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, нийтийн хувьцаат, олон нийтийн хяналт бүхий томоохон компаниудтай бүэц бий болгоно.










